Хөлс гаргадаг цуйван гэхээр зарим хүн гайхаж байж магадгүй. Учир нь залуу жүжигчин Ариунцэцэг МҮОНТВ-ээр гарсан "Амьдралд тавтай морил" олон ангит уран сайхны кинонд ийм нэгэн дүрээр олны танил болсон билээ.

Тэрээр тус кинонд жудочин охин байснаа киноны гол дүрийн нэг залуугийн найз охин болж, хайртай залуудаа хөлсийг нь гартал иддэг амттай цуйван хийж өгдөг хөгжилтэй агшинг буулгасан нэгэн. Одоо харин тэрээр хошин урлагийн хамгийн отгон хамтлаг болох Эмоци продакшны жүжигчин. Энэ удаад түүний "фото"-г хүргэж байна.

Д.Ана