Дэлхийн шоу бизнесийн ертөнцөд сахалтай эмэгтэй Кончита Вурст нэрээрээ алдаршсан Австрийн дуучин Томас Нойвирт нь өөрийн бэлгийн чиг баримжааг үл харгалзан амжилт олж чадсан цөөн уран бүтээлчийн нэг. 

Сахалтай эмэгтэй гэж нэрлэгддэг Кончита Вурст поп хөгжмийн түүхэнд маш томоохон амжилт үзүүлсэн трансвестит уран бүтээлч болсон юм.

Томас Нойвирт буюу Кончита Вурст 2014 онд Евровижн хөгжмийн наадамд оролцон түрүүлж, нэр алдар нь түгсэн юм. Хөгшин Европын хувьд түүнийг дуучин, уран бүтээлч гэхээс илүүтэй ямар нэгэн марзан амьтан, эрэгтэй ч биш эмэгтэй ч биш  гаж амьтан гэж тооцох нэгэн байдаг ч поп ертөнцөд тэсрэлт хийсэн чадварлаг дуучин гэж үзэх хүмүүс ч олон байдаг юм. Гэсэн ч Кончита Вурстэд ямар ч нэр хоч өгсөн тэрээр юуны түрүүнд чадварлаг дуучин, уран бүтээлч юм. 

Тэгвэл тэрбээр эргээд эрэгтэй төрхтэй нэгэн болжээ. Одоо тэгэхээр түүнийг сахалтай эмэгтэй гэхэд хэцүү л болжээ.