Монгол Улсын засгийн газраас 2-12 хүртэлх насны хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэх, бууруулах зорилгоор "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг 2018 онд баталсан. 

Тэгвэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил дуусжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгохоор тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн сонгон шалгаруулалт зарлаад байгаа гэдгийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд  энд дарж сонгон шалгаруулалттай танилцах боломжтой бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлэхийг зөвлөж байна.  Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60,000 хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр төсөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийх юм.