Уржигдар орой 19:00 цагийн орчин Халдвартын автобусны буудалд байрлах KFC-ээр үйлчлүүлсэн гэр бүлийн гурван хүний нэг нь  23:00 цагийн орчим бөөлжиж, суулгаж эхэлсэн байна. Улмаар түргэн дуудсан ч дуудлага их байгаа болохоор дүүгээрээ ХӨСҮТ-д хүргүүлж одоо эмчилгээ хийлгэж байгаа юм.

Бид тус иргэнээс болсон явдлын талаар тодруулахад: Одоо болтол хоол идэж чадахгүй хэвээрээ байгаа. Хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Миний хувьд 5 сартай жирэмсэн дүүтэйгээ хамт уржигдар орой Намъянжү KFC салбарт идсэн. Бид  карритай бургер, шарсан төмс, ундааг  22500 төгрөгөөр авсан баримт нь надад байна. Утас нь салгаатай байгаа болохоор жирэмсэн дүүтэйгээ холбогдож чадахгүй байна. Бас бие нь хямарсан гэсэн. Тухайн өдөр идсэн тахианы үлдэгдэл одоо ч гэрт байгаа.  Энд /ХӨСҮТ/  энэ сарын 18-ны өдөр хордлого болсон хүүг хамт хэвтэж байгаа. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр 13 цагт гарна” гэв.

KFC-д хордсон дээрх хоёр тохиолдлууд шинэ бүтээгдэхүүн болох карритай тахиа идсэн юм байна. 

Бид энэ хэргийн талаар албан эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлсээр байх болно.