Монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдсан өдөр буюу “Эх орончдын баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Үндэсний Ардчилсан Нам уламжлалт спорт тэмцээнийг 3-р сарын  1-2 өдрүүдэд зохион явуулах гэж байна.

Энэ удаагийн тэмцээнийг “ухаалаг төрийг эрүүл биетэй саруул ухаантай хүмүүс удирдана” гэсэн уриан дор явуулах юм. Тус тэмцээний техникийн зөвлөгөөний хурал МҮАН-ын байранд болсон байна. Хуралд МҮАН, МАХН, АН, МУНН, МАН, ИЗНН, Либерал Нам Консерватив нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам гэсэн 9 намын төлөөллүүд оролцжээ.

Тэмцээн Ус сувгийн Удирдах газрын зааланд  болох бөгөөд тэмцээний сугалааг 2 сарын 27 нд 16 цагт МҮАН-ын байранд хийхээр тогтжээ.