Сайн байцгаана уу? Би эхээс гурвуулаа. Аав минь 10 жилийн өмнө бурхан болсон. Аав минь байх тэр үе минь хамгийн аз жаргалтай, хэн ч биднийг дээрэлхэж, дарамталдагүй үнэхээр ар талд минь аав минь байгаа гэж бодохоор цаанаа л сайхан байдаг байжээ.

Эгч Америкт гэр бүлээрээ амьдардаг. Дүү бид 2 хотод өөр өөрсдийн гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хэнээс ч дутахааргүй сайхан амьдардаг гэж боддог байлаа. Ээж минь бага дүүгийнд хамт амьдардаг. Дүүгийнд ч гэж дээ миний аав ээжийн голомт юм л даа. Дүү минь нөхөртэйгөө суухад нөхөр нь гэр хороололд ээжтэйгээ амьдардаг байсан. Ээж нь бурхан болоод ээжийнхээ хашаа байшинг хямдхаан зараад машин аваад, үлдсэн цөөхөн хэдэн мөнгөөр нь аавын байранд засвар хийж тэднийх ээжтэй минь хамт амьдрах болсон. За энэ ч яахав. Манай дүү ажил хийж орон гэрээ тэжээдэг гэдгийг бид бүгд битгий хэл танилууд нь бүгд мэддэг. Нөхөр нэг л машин унаж, манай дүүг хардсан хүн байдаг. Эдний амьдрал нэг иймэрхүү гэж боддог байлаа.

Энэ тухай сонсож мэдтэл шүү дээ! Юу гэхээр тэр муу хүргэн гээд байгаа муу новш миний муу ядарсан ижийг минь үгийн муухайгаар хэлж өдөр бүр гэрээс нь хөөж дээрэлхдэг гэдгийг өчигдөр сонсоод бүр бачуурч үхэх нь нээ. Согтох болгондоо миний ээжийг Муу чавганц ямар удаан амьдардаг юм хурдан үхээч, хоол хий муу гичий, ор хураа нтр гэдэг гэнээ. Тэгээд тэр муу новшийг аавынхаа гэрээс хөөх санаатай иртэл миний сургаар зугтаачихсан байсан. Тэгэхээр нь ээжийгээ аваад гэртээ ирсэн юм. Тэгтэл ээж минь манайд 1 л хоночихоод өглөө нь гэрлүүгээ явмаар байна. Охиныг минь тайван байлгахгүй гэж зөрүүдэлсээр байгаад явчихсан. Манай дүү нөхрөөсөө салъя гэхээр нөгөө муу новш нь ээжтэй чинь хамт чамайг алсаны дараа салаарай гэдэг гэнэ. Эсвэл миний аавын голомт болох байрыг нь аваад сална гэдэг гэнээ.

Дүү минь байраа үлдээгээд ээжийгээ хүүхдүүдээ аваад салъя гээд. Тэр муу новшоор муу аав ээжийнхээ голомтыг самруулмаргүй байдаг. Ядаж байхад тэр мууг солонгос явуулах гэж байна гээд байрыг түүний нэр дээр шилжүүлчихсэн. Тэгээд ч Солонгос явах нь бүтээгүй.