Улсын Филармонийн уран бүтээлч, гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагийг жазз хөгжимд дурладаг залуус андахгүй сайн танина.

Тэрбээр эрэгтэй дуучид дотроосоо хамгийн донжтой хувцасладаг нэгэн. Тэгвэл түүний хувцасны стиль имиджийг эхнэр нь зохицуулдаг гэнэ лээ. 

“Хүн бүрт өөрийгөө илэрхийлдэг хувцас байдаг. Тухайлбал,  “Хар сарнай” хамтлагийн Амараа ах гуталгүйгээр тайзнаа гардаггүйтэй ижил, би бантик алчуургүйгээр тайзан дээр гардаггүй. Бантик алчуур бол миний мөнхийн найз” хэмээдэг жазз дуучин маань энэ хаврын гоёлоороо "донжтой малгай"-г сонгожээ.

О.Ариун