“UBS” телевизийн сэтгүүлч, хөтлөгч П.Одгэрэл чамгүй сайн шүлэг бичдэг төдийгүй рок попын ертөнцөд хит болсон нэлээд хэдэн дууны эзэн  гэдгээрээ уншигчдын хэдийнээ танил болсон. Тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр хүүхдийн ээж болоод тун завгүй яваа. Үеийнхэнээсээ ойртож гэр бүлийн амьдралаа төвхнүүлсэн хөтлөгч бүсгүй ойрхон төрж хүү, охин хоёртой болсон. Өдгөө өөрийнхөө байгуулсан "Чинсан" Академиа удирдаад телевизийн дэлгэцнээ харагдахаа больсон. Харин хааяадаа томоохон арга хэмжээг хөтөлчихдөг гэнэ лээ. Ногоон хоолтон П.Одгэрэл урлаг, соёлынхон цугласан нэгэн арга хэмжээн дээр "улаан дээл"-ээр гоёж яваад ийн папарацидуулсан байна шүү. Энэхүү гоёогоороо хөтлөгч Э.Уянгагийн хуримаар гоёж явсанг айхтар хараатай нэгэн нь санах биз ээ. 

Д.Ана