"Гурван охин" хамтлагийн Г.Анхмаа жүжигчин Т.Билэгжаргал нар салсан тухай нэгэн үе дуулиан тариад авсан удаатай. Бэки хүүхдийнхээ ээжийг анх олны өмнө тэвэр дүүрэн сарнай цэцэгсийн хамтаар өвдөг сөгдөн гуйж өөрийн болгож байсныг андахгүй мэднэ. Гэтэл тэдний хайрын романс удаан үргэлжлээгүй бөгөөд хүүхдээсээ царай бууруулан "Playboy" сэтгүүлийн нүүрийг чимсэн Э.Энэрэл гэх бүсгүйтэй нэр холбогдсон гэж тухайн үед шар хэвлэлийн хуудсаар залраад байсан. Үүнээс хойш нэлээдгүй бүсгүйчүүдтэй нэр холбогдсон жүжигчин залуу уран бүтээлээрээ нам гүмхэн явсан. Тэгвэл саяхан дэлгэцийн бүтээлд тоглосон гэнэ шүү. Үзэгдтэйгээ дэлгэцийн бүтээлээрээ эргэн уулзах үеэрээ монгол хантаазаар гоёсон нь содон харагдав. 

О.Ариун