Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Олон Улсын гэрээний тухай хуульд  "Монгол Улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар хуульчилжээ. Энэ нь Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах талаарх Үндсэн хуулийн зохицуулалтад нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгөх"-ийг хүссэн байна. Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 19-ний өдөр болно гэж Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.