Сайн байцгаануу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 3.21-нд 18 нас хүрнэ. Би өөрөөсөө 6 ах хүнтэй найзлаад 2 жил болж байна.

Бид анх бие биенээ мэддэг болсноосоо хойш 1 жил гаруй мсж бичиж ярьдаг байлаа. Тэгээд нэг өдөр уулзахаар болоод уулзсан. Тэгээд тэр өдрөөс хойш уулздаг болсон тэгээд үерхлээ. Анхандаа аз жаргалтай сайхан байдаг байлаа. Тэгээд би давраасан бололтой юмуу надаас мөнгө нэхэж тэгээд зүгээр надтай баймаар болсон үедээ дуудаад дургүй хүрэхээр элдвээр хэлж доромжилдог боллоо. Би тэр залуудаа маш их хайртай. Бид унтсан тэгээд би анх жирэмсэн болохоос айгаад эм уудаг байлаа. Тэр хүнд хайртай болох тусмаа би салах үедээ ядахдаа тэрнээсээ хүүхэдтэй болж үлдэхийг хүсдэг боллоо. Тэгээд би залуугаасаа хүүхэдтэй болохыг хүссэн ч намайг жоохон байна гээд байдаг болсон.

Саяхнаас би өөрөө тэр хүнээс салмаар санагдаад намайг гэхгүй байгаа юм чинв гээд салаад би явсан. Тэгтэл тэр минь надад их хайртай болсныг мэдсэн. Миний араас гүйж хайж ирсэн надад ЧИ Л БАЙХАД БОЛНО гэж гуйгаад бид одоо хамт байгаа. Бас бид 2-г 2 тал зөвшөөрдөггүй тэгээд бид гэрээсээ яваад одоо нуугдаж амьдарч байна. Энэ хүн надад хайртай болов уу? 2 жил болоход би огт жирэмсэн болохгүй юмаа. Яагаад тэр юм болоо? Надад зөвлөгөө өгөөч та бүхэн.