Тиймээ миний нөхөр явдалтай олон ч хүүхэн байдаг тэр дунд нь миний найз гэх тодотголтой ч хүмүүс байсан. Гэхдээ л би нөхрөө эргүүлж авсан.

Салаад явчихмаар тэвчмээргүй өдрүүд олон байсан. Өмдний кирмаанаас нь бэлгэвчний хайрцаг сав олно, нөгөөдүүл нь гэрт байхад видео калл хийх гэж залгана, мөнгө өгөөч ийм хэрэгтэй болчихлоо гээд мсж бичнэ тэр үед тэнгэр хөмөрсөн юм шиг л санагдаад уурлаад уйлаад орилоод тэр хүнийг би цохиж хараамаар өчнөөн санагдсан. Тэгсэн ч би ус балгасан юм шиг л дуугай өнгөрөөсөн. Тэр хүнд мэдэгдэхгүйгээр ганцаараа их ч уйлсан. Ганц л юм боддог байсан яагаад ийм байдалд хүрчхэв юунаас болов гээд их л боддог байлаа.

Анх ийм хүн байгаагүй юмсан гэж халаглаад л суув. Саллаа гээд бүх юм шийдэгдэхгүй юм байна лээ. Энэ л үед ёстой хатан ухаан уран нарийн арга сийлж эхэлсэндээ. Өөрийнхөө алдаа дутагдлыг засаж эхлэв. Тэгээд үргэлж нөгөө сэгсийсэн муухай байхаа болив. Уян налархай боллоо сүүлдээ. Өмнө нь тоохгүй онгойлгодог байсан ундааны таглааг хүртэл тэр хүнээр онгойлгуулдаг боллоо.

Юмны түрүүнд уурлаж тэр хүнд бурууг өгөхөө болиод уурласан бол уурласан яагаад уурласнаа хэлдэг болов. Орой найз нөхдөөр нь хааяа нэг гарахад үгүй гэхээ болиод уугаад ирэхэд нь тосоод авдаг боллоо. Чи минь мундаг шүү гэх мэт магтаал байнга хэлдэг болов. Үүний дараагаар нөхрийн халамж огцом нэмэгдэж эхэллээ. Намайг илүүтэй анхаардаг боллоо.

Өмнө нь өдрийн цагаар тоож залгадгүй байсан хүн чинь залгадаг боллоо. Кино жүжиг ч үзүүлдэг боллоо. Эцэст нь би өөрийгөө энэ хүнтэй хүнгүй болоол байна хүчирхэг мундаг эмэгтэй ажилтай бол ажилтай орлоготой бол орлоготой гээд сэхүүн явахдаа эр хүн гэдгийг нь мартаж орхиж.

Тиймээс л надаас мадрэхгүй байгаа юмаа өөр хүнээс хайсан болов уу? Гэж бодсон юм. Одоо бол миний нөхөрт өөр хүүхэн байхгүй зөвхөн би л байгаа. Ингээд бодоход нөхөр ямар байх нь эхнэр хүнээс их хамааралтай юм байна лээ шүү.

Жич: тэртэй тэргүй манай эмэгтэйчүүд их хүчирхэг мундаг хүмүүс шүү.