Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жаргалантын хавар-2019” арга хэмжээ 04 дүгээр сарын 12-ны өдөр тус суманд боллоо. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр нарын хамт малын гоц халдварт шүлхий өвчний үеэр малаа алдсан болон зорилтод бүлгийн 5 өрхөд өргөө цагаан гэр олгож батламжийг гардууллаа.  
Мөн "Жаргалантын хавар-2019" арга хэмжээний хүрээнд Жаргалант сумын 3 багийн иргэд, төрийн албан хаагчдын дунд спортын 5 төрлөөр тэмцээн зохион байгуулж шилдэгүүдээ тодруулсан юм.