Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийн гол дүр гал халуун цустай, эрэлхэг дайчин цыган бүсгүйн дүрээр алдаршиж, урлаг дахь орон зай, хувь хүний дотоод ертөнц, мөн чанараа тунхагласан Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин Ч.Мөнхшүр үзэгчид мартаагүй ээ.

Ленинград хотын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн түүүний авьяас билэг одоог  хүртэл дуурийн тайзнаа үгүйлэгдсээр байгаа гэгддэг. Хэзээд смоки будалттай эргэлдсэн алаг нүд, өтгөн хөмсөг, өвөрмөц нийтлэг бус төрхөөр бусдаас ялгарч ирсэн тэрбээр гавьяаныхаа амралтанд суусан ч сайхан хэвээрээ явна. 

Олон улсын уран бүтээлчдийн өдрөөр хүрэлцэн ирж, урлагийнхантайгаа нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн түүний хаврын "гоёо" дэгжин бөгөөд зохисон гэж ванлий юм аа.

 

О.Ариун