Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх удаагийн  аварга Хакухо М.Даваажаргал саяхан Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ гаргасан гэж мэдээлэл цахим орчинд таржээ.

МУГТ түүний хувьд энэхүү хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа аж.

Тэрбээр “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Япон Улсын иргэн болсноор 2020 оны олимпийг нээх том мөрөөдөл нь биелэх боломжтой гэсэн утгыг битүүхэн илэрхийлж байсан бөгөөд энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд ийм алхам хийж байгаа гэх таамаг илүү давамгайлж байгаа юм.