УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгаас санал болгсон М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчоор дэмжлээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжсэн юм. Ингэснээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нар томилогдож байна. Тэд маргааш албан ёсоор ажлаа хүлээж авах юм.