Манай улсад хэрэглэгч "хаан" гэдэг сайхан уриа лоозонгоор үйлчилгээний байгууллагууд ажилладаг. Тэгвэл энэхүү уриагаа умартан, хэрэглэгчээ хууран мэхэлдэг газрууд мэр сэр болсон бололтой. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрүүдэд ашиглаж буй жин хэмжүүрт хяналт шалгалт хийжээ.

Энэхүү шалгалтаар хүнсний үйлдвэрүүдэд ашигладаг жин хэмжүүр улсын баталгаагүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, “Бест Ийст” ХХК-ийн “Wendy bakery” үйлдвэрийн бүтээгдэхүүн шошгон дээрээ 350 грамм гэж бичигдсэн хэрнээ электрон жин дээр жинлэхэд 90 гр байжээ.

Мөн “Артизон” ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрт ашиглаж байсан жин хэмжүүр улсын баталгаагүй, бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгогүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчилтэй байв.

“Артизон” ХХК-ний талх, нарийн боовны үйлдвэрт ашиглаж байсан жин хэмжүүр улсын баталгаагүй, бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгогүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй байсан ажээ. Тус нарийн боовны үйлдвэрийн шошгогүй бүтээгдэхүүн, цэвэр тоон хэмжээ тодорхойгүй, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд