Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгийг өнөөдрөөс /2019.04.19/ шилжүүлж эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг юм.

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сараас авч эхэлжээ. Энэ хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авах аж. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.

Татварын ерөнхий газрын улсын байцаагч И.Мөнхцэцэг “Өнөөдрөөс эхлээд материал өгсөн дарааллаар зарим банкны харилцагчдын мөнгө буцаан орж байгаа. Төрийн сангаас албан ёсоор тодруул” гэсэн юм.

Харин энэ талаар Төрийн сангийн мэргэжилтин "буцаан олголт дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж материал өгсөн дарааллаар олгоно. Иргэдийн буцаалтыг тавдугаар сарын 15-ны дотор олгох төлөвлөгөөтэй байна. Тиймээс энэ сарын 20-ны өдөр Бямба гариг тул өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байгаа” гэсэн хариултыг өглөө.