Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа. 
Өчигдөр тус тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд манай улсын тамирчдаас -90 Э.Мөнхжаргал, -100 Л.Отгонбаатар, +100 Ө.Дүүрэнбаяр, -78 О.Мөнхцэцэг С.Шүрэнчимэг, +78 Э.Гандиймаа нар барилдав.

Эдгээр бөхчүүдээс Л.Отгонбаатар финалд БНСУ-ын бөхийг ялснаар аваргын алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Ази тивийн гурав дахь аварга төрлөө.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Маргааш багийн барилдаан болсноор тэмцээн өндөрлөнө.