“Хуримын даашинзтай бүсгүй” киноны гол дүрийн дүрийг бүтээж олны танил болсон жүжигчин Батмааг кино сонирхогч залуус андахгүй. Тэрбээр уг кинонд тоглохдоо нүцгэлсэн билээ. Энэ тухайгаа "Хэцүү байсан гэж хэлмээргүй байна. Яагаад гэвэл энэ бол миний мэргэжил. Эмзэглээд, маяглаад байх зүйлгүй. Ерөнхийдөө хүнд сцендээ орно. Зодоон цохион, цус нөж болсон хэсгүүдээс ялгаагүй. Найруулагч Б.Үйзэнмаа, “Та нар зодоон цохион, алаан хядаан гаргахаасаа ичдэггүй байж. Өдөр бүр өөрсдөө хийдэг, нүцгэн шалдан зүйл харахаараа пүү паа болдог. Яагаад ингэдэг юм бэ. Энэ чинь ч гэсэн амьдрал шүү дээ” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хүмүүс үүнийг үзээд зарим нь гоё мэдрэмж аваад л гарна. Хүн хүний л үзэл бодол өөр шүү дээ. Шүүмжлэх хүн ч байхыг үгүйсгэхгүй. Тэр сцений хувьд надад тийм хүнд, эмзэглэмээр санагдаагүй. Дээр нь би өөрөө ганц бие байгаа болохоор тэрэн дээр эмзэглэхгүй байгаа. Арай л эрт нүцгэллээ гэж зарим хүн хэлсэн л дээ. Гэхдээ энд би зүгээр ажлаа л хийсэн" хэмээн тайлбарласан удаатай. Жүжигчдийн ажил хүнд гэлээ ч хүмүүст урлагаар дамжуулж гоо зүйн таашаалыг өгөх үүрэгтэйгээс хойш яалтай ч билээ. Сайхан бүсгүйн нүцгэн төрх үзэгчдийн шүүмжлэлийг аваагүйгээс харахад ихэд таалагдсан нь дамжиггүй. Мөн түүний тоглосон Прусны боссын тамхичин охины дүрд дүр нь этгээд, өвөрмөц дүр болсон. Харин Б.Батмаа нь эсрэгээрээ тамхи татаж муу үйлдэл хийхгүйг, хүнтэй муудалцахгүйг хичээдэг нэгэн гэнэ шүү.

О.Ариун