Үр зулбуулах эмийг дур мэдэн авч ууснаас 22 настай эмэгтэй амиа алдах дөхжээ. Тодруулбал, хэд хоногийн өмнө “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс 22 настай бүсгүй үр зулбуулах эм худалдан авч, ууснаас болоод биеийн байдал хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр бүсгүй жирэмсний эхэн үе дээр байхдаа үр зулбуулах эм уусан юм байна. Иймээс холбогдох байгууллагаас үр зулбуулах үйлчилгээтэй эмийг гар дээрээс худалдан авахгүй байх, интернетээс захиалан авахгүй байхыг анхааруулж байгаа аж.