2019.4.29, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.4.29, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 5.40-20.00
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.