"Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан.

УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг урлагаа орхин Монголын урлагийн залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгээр томилогдон ажиллаж явсан билээ. Харин удалгүй гадагшаа суралцахаар одсон. Урлагийн тайзаа орхиж харийг зорьсон түүний сүүлийн гэрэл зургаас сонирхуулж байна. "Ганаатайгаа хамтдаа Бээжингийн олон улсын кино наадмыг үзлээ. Залуу найруулагчдийг маш ихээр дэмжин ажилладаг юм байна. Кино зах зээл нь их том учраас маш өндөр шалгуурын дор уран бүтээлчид нь ажиллаж хүчээ үздэг юм байна. Энэ удаагийн наадмаар кино уран бүтээлчид хоорондоо танилцаж, продюссер компаниудад уран бүтээлүүдээ танилцууллаа... Энэтхэг, Япон, Солонгос, Хятад, Монгол, Өвөр Монгол зэрэг орны кино компаниуд ирлээ. Ажил хөөцөлдөхийн хажуугаар наадам үзүүлсэн" хэмээн жүжигчин Хулан найзууддаа дуулгав. Жүжигчин бүсгүйчүүд төө зайгүй найзууд гэлцдэг. 

О.Ариун