Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болно. Тус хуралдаанаар Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай, Нийгмийн халамжийн сангийн өр төлбөр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай болон Мал хамгаалах сангийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэхээр болжээ.

Мөн Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад ажилласан дүн, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах ордууд зэрэг асуудлаар танилцуулга хийгдэх юм.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай

Ө.Энхтүвшин

2.

Зөвшөөрөл олгох тухай

Л.Оюун-Эрдэнэ

3.

Шалгалтын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай*

Л.Оюун-Эрдэнэ

4.

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Д.Цогтбаатар

5.

Консулын газар нээх тухай

Д.Цогтбаатар

6.

Дүрэм шинэчлэн батлах тухай

Ч.Хүрэлбаатар

7.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл

Ц.Нямдорж

8.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Ц.Нямдорж

9.

Үндэсний хөтөлбөр батлах

С.Чинзориг

10.

Нийгмийн халамжийн сангийн өр төлбөрийн тухай

С.Чинзориг

11.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай

С.Чинзориг

12.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Х.Баделхан

13.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Б.Энх-Амгалан

14.

Төслийн нэгж байгуулах тухай

Д.Сумъяабазар

15.

Хөтөлбөр батлах тухай

Д.Сумъяабазар

16.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Д.Сумъяабазар

17.

Журам батлах тухай

Д.Сумъяабазар

18.

Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай

Ч.Улаан

19.

Мал хамгаалах сангийн талаар авах арга хэмжээний тухай

Ч.Улаан

20.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Ч.Улаан

21.

Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай

Ц.Даваасүрэн

22.

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Ц.Даваасүрэн

23.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

24.

Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн төслийн талаар

Л.Оюун-Эрдэнэ

25.

Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад ажилласан дүнгийн талаар

Д.Цогтбаатар

26.

Худалдан авах ажиллагааны явцын талаар

Ч.Хүрэлбаатар

27.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах ордуудын талаар

Д.Сумъяабазар