Завхан аймагт зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн нас баржээ.

 

Тодруулбал 2019.05.01-ний шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газар Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн асфальтан замд УБ-аас Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж 2 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ.

 

Автобусанд нийт 45 хүн зорчиж явсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай, эрэгтэй Б, зорчигч 16 настай, эрэгтэй О нарын 2 хүний амь нас хохирсон байна.

 

Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.