Этгээд өвөрмөц төрхөөрөө бусдаас ялгардаг дуучин Н.Сүндэрьяа уран бүтээлээ индиго хүүхдүүдэд зориулан бүтээж яваад хөндийрсөн.  Зураг зурж, дуу зохиох хоббитой рок дуучин бүсгүй олон жил бясалгалаар хичээллэж байгаа бөгөөд  Шри Шри Их сургуульд мастер хамгаалсан гэдэг. Сурсан мэдсэнээ сонирхол нэгтнүүддээ хүргэхийг зорьж Монголд иогийн курс хичээллүүлж өөрөө багшилж яваа. Тэрбээр Холливуд Монгол наадмыг сонирхон хүрэлцэн ирэхдээ манай гэрэл зурагчны хараанд ийн өртжээ.