Сайн байна уу. Нөхөр маань анх хүүхдээ төрөх үеэс л нууц амраг хайж, мөнгөөр явдаг охидууд авсан байсан. Мэдэгдэлгүй жил хуурамч хаягнаас иймэрхүү юмаа хийж явсан байна лээ.

Одоо бид 2 дахь хүүхдээ хүлээж байгаа, ахиж тэгэхгүй, юу ч бодоогүй тэнэг юм хийсэн байна, амьдрал минь нтр гэсээр уучилсан. Гэхдээ уучилсан ч гэсэн итгэж чадаггүй байнга л элдвийн юм бодож, хардаж сэрдээд хэцүү юм аа. Яаж энэ байдлаасаа гарах вэ. Бас янз бүрийн л шалтгаанаас болоод сексийн хувьд үнэхээр хангалтгүй л байлгадаг байсан байх. Жирэмсэн үед тонус, төрсний дараа ядралт гэх мэтээс болоод.