Яг түүн шиг шоуны гурван дугаарыг боловсрол суваг телевиз үзэгчдийн хүртээл болгож, олон хүнийг догдлуулаад авсан. Тус шоу нэвтрүүлгийн 4 дэх дугаар өнгөрсөн ням гаригт олны хүртээл болов. Энэ удаагийн шоунд өмнөх дугааруудад оролцсон оролцогч нарын хамгийн шилдгүүд нь цуглан авьяасаа сорьж байгаа билээ. Тэгвэл сошиалд "жүжигчин Т.Бархүүг дахиад барахгүй нь дээ. Т.Бархүү биш Баачка тайзан дээр гарч ирж дуулж байхад дугаарын ялагч болгосонгүй" хэмээн түүний фэнүүд нь шаагиж байна.