Би бүүр сүүлийн үед байнга бэлгийн дарамтанд маш их орж байна аа. Ажил дээр дарга нар хамт ажилладаг эрэгтэй хүмүүс миний биенд зөвшөөрөлгүй хүрнэ, байнга /хөх,өгзөгөнд хүрнэ, үг хэлээрээ байнга заваан юм ярина.

Боль гэхээр сүртэй ш дээ тоглоом, өөр газар ч ийм л байдаг, чи одоо ямар маягтай юм бэ гэнэ. Дарга нартаа хэлэхээр өөрсдөө эрчүүд учраас тоохгүй, тоглоом аль ч албан газар ийм л байдаг, чи их эмзэг хүлээж аваад байна гэх юм. Надад тийм байдал нь огт таалагддаггүй, уурлана ууралснаасаа болоод ажлаасаа халагдах нь холгүй дарамтлуулах юм. Би яавал дээр вэ?