"Холливүүд Монголд" олон улсын анхдугаар кино наадам манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Уг наадам Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болсон юм. Энэхүү наадамд Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, "Apocalypto" киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, "Game of Thrones", "Marco Polo", "Warrior" киноны найруулагч Дэвид Петрарка, "Мулан", "Галзуу баян азиуд" "Нарниа" киноны продюсер Тим Коддингтон, "The Meg" киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирсэн. Уг наадмын хүрээнд Холливүүдийн чадварлаг, туршлагатай уран бүтээлчдийн сургалтууд, жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн номын нээлт, Cinema Awards монгол кино уран бүтээлчдийн шагнал гардуулах ёслол зэрэг олон үйл ажиллагаанд оролцов.