2019.5.12, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2019.5.12, Ням гараг

  • Наран ургах шингэх: 5.21-20.18
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.