​Сайн байна уу, уншигч та бүхэнд оройн мэнд хүргэе. 27-той эмэгтэй байна. Би ойрдоо ямар ч шалтаангүйгээр сэтгэл зовиноод байх боллоо.

Яг л олны өмнө үг хэлэх гэж байгаа мэт л сэтгэл түгшээд байх юм. Урьд нь зөвхөн олны өмнө ярих, хурал дээр үг хэлэх, чухал хүмүүстэй уулзах үед сандарч, биеэ барьдаг байсан бол одоо бүр байнга тийм мэдрэмжтэй явах болсон. Би хүмүүсийн дунд биеэ барьж өөрийгөө хэт их хянадаг байдлаасаас болж үг хэлэхээсээ ч хүртэл эмээдэг болсон. Энэ байдлаасаа бүр мөсөн салмаар байна, яавал нүүр хагарах вэ? Яавал өөртөө итгэлтэй болох, надтай адил ийм асуудалтай хүн хэр олон байдаг вэ, энэ асуудлаасаа хэрхэн гарч байсан бэ?