“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын хоёр дахь дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ улиралд өмнөх дугааруудын шилдэг найман оролцогч дахин өрсөлдөж байгаа. Хоёр дахь дугаарын ялагчаар дуучин Наки буюу Б.Нацагдорж шалгарч, дөрвөн сая төгрөгөөр шагнуулав. Сонсох бүрт шууд бүжиглэмээр санагддаг “Luis Fonsi”-гийн “Despacito” дууг яг түүн шиг байж үнэхээр гайхалтай амилуулж чадсан түүний гэр бүлийн зургаас сонирхуулж байна.

Дашрамд сонирхуулахад, Дуучин Б. Нацагдорж нь МУГЖ дуучин Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д. Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Б. Ангирмаа, А. Хишигдалай болон бусад уран бүтээлчдийн single дуунуудын аялгуу ба хөгжмийн найруулга дээр ажилласан уран бүтээлч юм.