МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч болзошгүйг анхааруулж байна.

2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 2-7 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар  8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газраар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НААС 05 ДУГААР САРЫН 19-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 15,16-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 17,18-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө  3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.