Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, оюутан залуус, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, оюутан, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг энэ сарын 17-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Уг ажлын хүрээнд “БИ ЧИНИЙ ТАЛД” аяныг албан ёсоор эхлүүлж байна.

Өдөрлөгийн хамрах хүрээ:

-Төрийн байгууллагууд оролцож төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос хүргэнэ

-Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, сурагчид, эцэг эхчүүд, их дээд сургуулийн оюутнууд

-Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагууд

Өдөрлөгийн үеэр:

-Бүх төрлийн хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл олгох.

-Төрийн бүхий л үйлчилгээг үзүүлэх “НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээ ажиллана.

/Сүхбаатар дүүргийн Татварын газраас 1 дүгээр улирлын тайлан бүртгэх, татварын байгууллагад хугацаандаа бүртгүүлээгүй тайланг тус тус торгуульгүй бүртгэх, Эрүүл мэндийн байгууллагаас даралт үзэх, сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай иргэдэд зөвлөгөө өгөх, гэмтэл, мэс засал, хүүхдийн эмчийн үзлэг зөвлөгөө гэх мэт бүх төрлийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ/

-Урлаг, соёлын төрөл бүрийн үзүүлбэр, тоглолт.

-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомуудыг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх болно.