МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа нь "Нэгэн зүгт" хамтлагийн Заяагийн эхнэр гэдгээрээ анх олны танил болж байсан нэгэн. Түүнийг хайрт нь үргэлж л халамжилж, гэнэтийн бэлгийг барьдаг гэдэг. Нэвтрүүлэгч бүсгүй хоёр хүүхдийн ээж болсон. Завгүй ээжийн үүргийн гүйцэтгэж яваа ч олон нийтийг баярлуулах их үйлсэд сэтгэл зүрхээ зориулан "Бэлэг" нэвтрүүлгээрээ азтан тодруулдаг гэдгийг мэдэх биз ээ. Тэгвэл тэрбээр саяхан өөрийн бяцхан мөрөөдлөө биелүүлжээ. 

"Хэрвээ би нэвтрүүлэгч байгаагүй бол Rihanna улаан үстэй байх байсаан гэж яг 2 жилийн өмнө фэйсбүүкдээ бичиж байжээ. Их олон жилийн өмнөөс хүсч явсан улаан үстэй болох мөрөөдлөө биелүүллээ Одзаяа нь ажилдаа орох арай болоогүй байгаа учир нүдээ аниад л зориглочихлоо яанаа. Зохиж байна уу манайхаан

Сэтгэлийн гүндээ БОЛОХГҮЙ юм чинь гээд хориод нуучихсан байсан, бяцхан мөрөөдлийг минь бодит болгон, биелүүлж өгсөн алтан гарт найз чамдаа үнэхээр их баярлалаа баярлалаа" хэмээсэн юм. Ингээд түүний улаан үс хэрхэн зохиж байгааг өмнөх зурагтай нь харьцуулан сонирхоорой. 

Д.Ана