Реппер “Пуужин” Баярааг реппер Цэцэтэй фэнүүд нь их өрсөлдүүлдэг гэлцдэг. Сүүлийн үед тэрбээр шинэ уран бүтээл хийхгүй байгаа нь фэнүүд нь их л дургүйцэж цахим хуудсаар нь дамжуулан "Цэцэ номер реппер гэнээ , шинэ бүтээлээ хий л дээ" хэмээн шүүмжилсэн аж.

Хамгийн сүүлд, "Орилоон-2" уран сайхны киноны дууг дуулж орилсон бөгөөд анх найман жилийн өмнө ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн. Тэрбээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, CD-ний cover дизайнаа хийдэг гэдэг. Make up artist С.Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болон охинтой болсон билээ. Гэр бүлдээ анхаарлаа хандуулаад тун чиг завгүй яваа реппер залуу ийнхүү шүүмжилэлд өртөх шалтгаан нь болсон биз ээ.

Д.Ана