Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиов. Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ өдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг 07.00-18.00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам буюу Энхтайвны өргөн чөлөө, Өгөөжийн уулзвараас Драмын театр буюу Сөүлийн гудамж, Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж, Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буюу Элчингийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

Мөн энэ өдрөөр Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 299 цэгт 300 гаруй алба хаагч болон нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн болон цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэх  юм.

www.mpa.mn-с гэрэл зургийг авав