​Сайн байцгаана уу. Би нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Бид дундаасаа нэг хүүтэй. Би хүү хань 2-тоо үнэхээр хайртай саяхныг хүртэл.

Бид ямарч асуудалгүй сайхан байлаа. Тэгтэл саяхан миний таньдаг хүүхэн манай нөхрийн тухай үнэнийг илчиллээ. Манай нөхөр 2 жил шахуу нэгэн хүүхэнтэй холбогдон хайр сэтгэлийн холбоотой болж байсан байна. Тэр хүүхэн нь миний сайн таньдаг надтай найз гээд манайхаар орж гардаг байсан эмэгтэй. Үүнийг сонсоод би үнэхээр шоконд орлоо. Манай нөхөр шөнөөр ажилд явдаг байсан юм ажилдаа яваад ирлээ гээд ирдэг байсан чинь үгүй байж тэр хүүхэнтэйгээ заваарч яваад ирдэг байж ээ. Үнэхээр их итгэж хайрладаг байсан болохоор итгэлийг минь алдсан гэж бодохоор яахаа ч мэдэхгүй байна аа. Салаад явах гэхээр хүүгээ өрөвдөөд байх юм дахиад намайг хуурахгүй гэсэн баталгаа байх болов уу? Надад зөвөлгөө өгч туслаач