Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг сүүлчийн замд нь үдлээ

Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа өнөөдөр 05.40-07.40 цагт Соёлын төв өргөөнд боллоо. Салах ёс гүйцэтгэх ёслолыг Төрийн ёслолын алба зохион байгуулсан бөгөөд ар гэр, ах дүү, хамаатан садан, удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй намынх нь гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төр засгийн удирдлагууд оролцлоо.