Дарь Эх-Сансарын замыг шөнийн цагаар хааж шугам татаж байна

Урин дулааны улирал эхэлсантэй холбогдуулан зам засварын болон дулааны засварын ажлууд хийгдэж нийслэлийн зарим хэсгийн замыг түр болон хэсэгчлэн хааж эхлээд байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо, Их тойруу буюу Дарь-Эхийн уулзвараас Сансарын колонк /эвтэй 4 амьтны хөшөө /хүртэлх  0.4 км авто замыг түр хааж “Гом Илч” ХХК нь дулааны шугам татах ажлыг эхлүүлжээ.

Дулааны шугам татах ажлыг 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд 00:00-07:00 цагийн хооронд замын ачаалал бага шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.