Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Тодруулбал, “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” , “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэхээр хуралдав.

Хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон юм. 

Улмаар ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж ҮХЦ үзлээ. 

ҮХЦ-ийн энэ шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Улмаар шийдвэрийг хүлээж авахгүй бол ҮХЦ-ийн их суудлын хуралдаан болох юм. Харин УИХ энэхүү шийдвэрийг хүлээж авах юм бол Д.Гантулга "эргээд" УИХ-ын гишүүн болохгүй гэсэн үг юм.