"Голден Жим" төвийн хүнсний технологич Ө.Гүндэгмаатай дасгал сургуулилтын үеийн зөв хооллолтын талаар ярилцснаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Зөв хооллолтын тухай олон ойлголт бий. Тиймээс та зөв хооллолт гэж чухам юуг тодорхойлоод байгааг хэлж өгнө үү?

-Хүн өглөө босоод орой унтталаа хоол хүнсээрээ авч байгаа зүйл нь зөв цагт зохистой хэмжээтэй бас олон төрлийн бүтээгдэхүүн байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Бас олон цагаар өлөн ходоодтой явж болохгүй. Ерөнхийдөө ойр, ойрхон цусан дахь сахарын хэмжээг тогтмол барих байдлаар хооллохыг нийтэд нь зөв хооллох гэж хэлж болно. Харин хөдөлгөөн хийж байгаа хүний хувьд хөдлөх тусам бодисын солилцоо нь нэмэгдээд ирдэг. Дээр нь хөдлөөд ирэхээр хүмүүс бусад үеэс илүү өлсч байгаа мэдрэмж авдаг байж магадгүй. Ингэж дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс илүү уураглаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ өглөө эрт босдог хүмүүс цайгаа уухгүй шууд хөдөлгөөн хийх юм бол амархан ядарна. Нэг ёсондоо энергиэ барж байгаа нэг хэлбэр юм. Харин хүн тодорхой хэмжээний энергитэй бай­хын тулд нүүрс ус ихээр агуул­сан хүнс хэрэглэх хэрэгтэй. Тийм учраас хүмүүс өглөөнийхөө цайндаа нүүрс усаар баялаг хоол идэх ёстой байдаг юм.

-Нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл?

-Хэт боловсруулсан хоол хурдан биед шингэдэг учраас цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Бас өлсөх мэдрэмжийг хурдан тө­­рүүлдэг. Гэхдээ өглөөний хоо­лонд нүүрс усаар баялаг хоолыг зохистой хэмжээгээр хэрэглэх шаард­лагатай. Цагаан будаа, гурилан бүтээг­дэхүүн, бү­хэл үр тариан бүтээг­­дэ­хүүнүүд, эрдэнэшиш, талх зэрэг нь нүүрс усаар бая­лаг хоо­лонд ордог. Тиймээс өглөөний цайндаа эдгээрийг хэрэглэхэд айх зүйлгүй. Тэгээд хооллох цагаа тохируулж чадвал жин нэмэхгүй. Тухайлбал, өглөө цай уусан хүн, үдээс өмнө 11.00 цагийн үед амны зугаа гаргах хөнгөн чанарын хоол идэж болно. Харин өдөр уураглаг хоол идэх ёстой. Махны  шингэцийг сайж­руулахын тулд хүнд хоол­­ны үеэр ногоо идэх хэ­рэгтэй. Энэ нь мах шингэхэд сайнаар нөлөөлдөг. Харин оройн цагаар уураг­лаг хоол идэх хэ­рэгтэй. Хүмүүсийн хам­гийн том алдаа нь өдөр хоол идчи­хээд юм идэхгүй яв­саар байгаад орой өлс­сөн үедээ хэт их хоол иддэг. Хүн өлс­сөн үедээ дас­гал хийхээр бул­чин­­гийн задралд оруул­­­даг. Энэ нь гад­наас харахад жин хасч байгаа юм шиг боловч үнэн хэ­рэгтээ өөхөн бүр­хүүлээ нэмэх ду­таг­дал болдог. Тий­мээс өдөр хоол идсэн хүн орой 18.00 цагийн үед уураглаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Өөрт таарсан хүн­сээ гэртээ бэлтгээд ир­сэн ч болно шүү дээ. Бас дасгал сур­гууль хийсний дараа уураг­лаг бүтээгдэхүүн хэ­рэглэх хэ­рэгтэй. Би ийм хүнсэнд өн­дөгний цагааныг нэрлэж бол­но. Бэлтгэлийн дараа хүмүүс булч­ингаа нөхөхийн тулд шар буур­цагны бүтээгдэхүүн хэрэглэж болно.

-Бэлтгэл хийж байх үедээ ус ууж болохгүй гэдэг?

-Бэлтгэл хийх явцад бид хөлөрч шингэн их алддаг. Шингэн их алдаж байгаа болохоор бэлтгэлийн явцад бага багаар ус уугаад дасгалын дараа 250 миллитр ус нөхөж уух хэрэгтэй. Тэгж байж бидний бодисын солилцоо идэвхтэй яваг­дана. Мэ­дээж унтахын өмнө хүнд хоол идэ­хээс зайлсхийх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн их хөдөлгөөн хийснийхээ дараа цангаад ирэхээр өөрийгөө өлссөн гэж боддог юм.

-Зарим эрүүл хооллолтод хүнийг өдөрт 6-8 литр ус уух хэрэгтэй гэдэг. Энэ нь хэр зөв юм бол оо?

-Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүн кг тутамдаа 40 миллитр ус уух боломжтой гэж заадаг. Хэт их ус уух нь мэдээж бөөрөнд их ачаалал ирнэ.

-Бэлтгэл хийж байгаа хүн уургаа хэрхэн нөхөх боломжтой вэ?

-Тамирчин биш л бол уургийг их хэмжээгээр хэрэглэх шаардлагагүй. Харин жин хасах гэж байгаа хүн махныхаа хэмжээг багасгаад оронд нь уураг ууж болно. Хүн нэг кг тутамдаа нэг грамм уураг авах шаардлагатай байдаг.

-Ер нь уураг хэдэн янз байдаг юм бэ?

-Уургийг хурдан, удаан шингэд­гээр нь ангилж болно. Тэрийг хүмүүс бэлт­гэлийн үеэр болон дараа нь хэ­рэг­­лэж болдог. Жишээлбэл, стан­­дарт уураг гээд өөх­ний хэмжээ ба­гатай, шар буурцагнаас гаргаж авсан уургийг бэлтгэлийн үеэр эс­вэл дараа нь хэрэглэхэд сайн бай­даг. Энэ маань булчингийн уургийг нөхдөг. Харин тамирчид уурагны хэмжээгээ нэмж хэрэглэдэг.