Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбоо, Үндэсний урлагийн Цагаан лавай чуулга хамтран ҮНДЭСНИЙ УРЛАГИЙГ ХЭРХЭН ТАЙЛБАРЛАХ ВЭ? сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү сургалт нь 2019 оны зургадугаар сарын 03 –ний өдрийн 19:30-цагт Төмөр замын соёлын ордоны тайзнаа болно. Уг сургалтаар үндэсний урлагийн үзүүлбэрүүдийн ялгаа, үүсэл гарал, хөгжил, бэлгэдэл, төрөл жанр, ангилал зэргийг бодитойгоор урлагийн тайзан дээр, уран бүтээлчдийн хамтаар үзүүлэн тоглолттойгоор тайлбарлах юм байна.

Сургалтыг Цагаан лавай чуулгын захирал, найруулагч Д.Ганболд удирдан явуулах ажээ. Тэрээр Театр урлагийн салбарт тэр дундаа ардын урлагийн мэргэжлийн чуулгуудад 29 жил ажилласан. Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч, Ерөнхий зураачаар 20 гаруй жил ажиллахдаа Хөөмэйн түрлэгтэй эх орон, Нүүдэлчдийн аялгуу концерт, Оройн дээд түүхэн дуулалт жүжиг, Хүүхдийн уран бүтээлүүд, Төрийн концертыг 3 удаа, АСЕМ, Нүүдэлчин Монгол наадам зэрэг олон арван бүтээлийг найруулсан юм. Мөн хөдөө орон нутгийн театр, чуулгуудын зөвлөх найруулагчаар ажиллаж байна.

Хувийн хэвшлийн Сарны чулуу, Цагаан лавай гээд олон чуулгыг босгож ажилласан туршлагатай ардын урлагийн найруулагч, зураач, судлаач юм. Тиймээс мөн ардын урлагийн тайзны бүтээлийн зураачийн үүднээс тоглолтын хувцас, үндэсний хувцасны бэлгэдэл, төрөл зүйлийн ялгааг ч тайлбарлах гэнэ.

Иймд ховорхон болох уг сургалтанд цаг заваа гарган мэдлэг оюундаа хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. Сургалтын үргэлжлэх хугацаа 1 Цаг 30 минут бөгөө 6500 төгрөгийн төлбөртэй.  Сургалтад бүртгүүлэхийг хүсэгчид 7000-7820, 9978-9839 утсаар холбогдох боломжтой юм.