эрх ашгийг байнга тэргүүнд тавьдаг, Монголдоо л хамгийн хямд өртөгтэй ярианы тарифаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг хэмээн өөрсдийгөө рекламддаг “Скайтел” /Skytel/ компанийнхан хууль бус үйлдлээр хэрэглэгчдээ хуурчээ.

Тодруулбал: “Скайтел” компани хэрэглэгчдийнхээ дугаарыг нь хүчээр өөрчилж, 5050**** дугаарыг 9698****болгосон байна. Гэтэл 50-тай дугаараа олон нийтэд таниулчихсан компаниудын хувьд энгийн дугаараар компанийнхаа холбоо барих, нэр хүндийн баталгаа болгох нь тухайн компаний нэр хүндэд муугаар нөлөөлөх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, 5050**** гэсэн азын дугаарыг зүгээр энгийн 91,96-тай дугаараар сольчихвол ямар асуудал үүсэх нь тодорхой.

Анх “Харилцаа Холбооны Зохицуулах хороо”-ноос 2006 онд 50-тай дугаарыг бий болгосон бөгөөд өдгөө 35 мянга гаруй хэрэглэгчтэй болсон аж. Тэгэхээр энэ олон хэрэглэгчдийг хуурч дугаарыг нь хүчээр өөрчилсөн нь хууль бус үйлдэл мөн. Ингэж хэрэглэгчдийнхээ дугаарыг хүчээр өөрчилсөн нь бизнес эрхлэгчдийн хувьд эрх ашгийг нь ноцтой зөрчсөн, үйл ажиллагаанд нь болон нэр хүндэд нь саад учирсан төдийгүй их хэмжээний мөнгөн хохирол үүссэн мэдээж.

Хэдийгээр “Скайтел” компани 50-тай дугаар бусад үүрэн телефоны компанийн үйл ажиллагаанд ачаалал үүсгээд байгаа учраас өөрчлөхөөр болсон хэмээн мэдэгдсэн ч, тэд хэрэглэгчдийнхээ санал хүслийг харгалзахгүйгээр шууд автоматоор, хүчээр өөрчилсөн нь олон хүний бухимдалыг төрүүлж байна.

“Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг байнга тэргүүнд тавьдаг” хэмээн ам бардам хэлдэг “Скайтел”-ийнхан цаашид хир олон хэрэглэгчдээ ингэж хуурах бол. Нэг удаа хуурсан тэд хоёрдохоо хуурахгүй гэх баталгаа байхгүй. Харин ч хэрэглэгчдээ хуурах аргаа улам л нарийсгах биз. Тиймээс “Скайтел”-ийн дугаарыг хэрэглэдэг нийт албан байгууллага болон хүн бүрийг хууртагдахгүй байхыг анхааруулж байна.