​Сайн байцгаана уу? Би тийм ч сайхан биш ч бас муухай ч хүүхэн биш. Жирийн л нэг даруу талдаа хүн л дээ. Хөвгүүд залуучууд миний араас их л гүйдэг байсан.

Анхны хүүхдээ анхны хайраасаа олсон ч тэр намайг тогоон чинээ гэдэстэй байхад хаясан. Хүүхдээ нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Би хүүхдээ 2 настай байхад нэг залуутай уулздаг болж бүр манайд хамт амьдардаг болсон. Би айлын ганц хүүхэд учраас аав ээж ч нээх түүртээгүй. Тэр хүүхдэд их хайртай. Охин маань ч аав гээд сүйд. Манайхан ч тэрэнд их сайн байсан. Удалгүй би жирэмсэн болсон. Гэтэл түрийвчэн дотроос нь нь зураг картнуудын ард нэг хүүхдийн зураг байсан. Нилээн шалж хэрүүл шуугиан болсны эцэст эхнэр хүүхэдтэй байсан гэхдээ би чамд л хайртай, анхны харцаар дуралсан, хэзээ ч чамаас салж чадахгүй, чи бол миний зүүд мөрөөдөлдөө хамт байдаг тэр л хүн гэж хэлсэн. Би уйлж уурлаж гомдож хүүхдээ авахуулсан ч салж чадаагүй, хөөж туугаад ч тэр салахгүй байсан. Ингээд л миний хэнд ч хэлж чадахгүй дотроо цаг үргэлж шаналж явдаг бас тэрэнтэй хэрэлддэг зовлонгийн шалтаг эхэлсэн. Удаачгүй би дахиад л жирэмсэн болж манай хүн ч гаргая гэж гуйсан. Аборт гэдэг зүйл ямар аймшигтай болохыг яс махаараа амссан болохоор хүүхдээ гаргаж бас тэр үед би өөрийгөө хэзээ ч тэрнээс салж хагацаж чадахааргүй тийм их хайртай болсон гэдгээ ухаарсан. Тэр ч бас их халамжтай. Удаачгүй дахиад л нөгөө хэрүүл. Муудах өчүүхэн шалтаг гарах тоолонд бид 2 нөгөө л эхнэр хүүхдээс нь болж хэрэлддэг. Гэрийнхэн нь ч бас жаахан хүн муутай сэтгэлгүй улс. Бас тэр гэрлэлтээ цуцлуулаагүй гэдэг нь баригдаж. Би дахиад л гомдол цөхрөл нус нулимс. Өөрийнхөө аав ээжид хэлж зүрхлэхгүй салж чадахгүй явсаар дахиад л хүүхэдтэй болсон. Тэр үед дахиад л нөгөө айл гэр болж тоглосон тоглоом маань үргэлжилсээр.

Би уурлаж сална болино гэхээр би салсан надад чамаас өөр хүн байхгүй гэнэ. Тэгсэн хирнээ бас болоогүй ээ тэр сайхан залуу болохоор өөр хүүхнүүдийн мсж дуудлагаас болж дандаа хэрүүл гардаг. Бид 2 өнөөдрийг болтол гэрлэлтээ батлуулаагүй, бас дээрээс нь тогтсон орон байргүй, манайд л амьдардаг. Тэр хуримаа хийгээд батлуулна гэдэг. Гэтэл 3-ын 3 хүүхэдтэй болчихсон байдаг. Надад үнэхээр хэцүү байна. Бусад зүйлийг уучилж болох ч насан туршдаа түүний эхнээсээ намайг хуурсанг хэзээ ч мартаж чадахгүй үзэн ядаж явахаа би мэдэж байна. Хүүхдээ бодоод нэрээ бодоод, бас тэрэнд үйлийн үргүй сайн байдаг аав ээж 2-гоо л бодоод гаднаа инээж жаргалтай сайхан хань ижилтэй хүн мэт харагдаж дотроо ганцаархнаа зовж явна даа би гэдэг хүн. Энэ байдлаараа үргэлжлээд байвал хайр минь ч хөрөх нь. Сүүлдээ тэрийг хүсэхээ ч больж, тэр уурлаж бүр намайг хэд хэдэн удаа хүчиндсэн гэж хэлэхэд бараг болно. Уг нь би нэг нэр хоёр хоч дуулаад яахав. Нэгэнт үр хүүхдийг нь гаргаад өдий хүртэл хамт амьдарч байгаа хүн гээд л бодохын. Гэтэл бас тийм биш юмаа. Гэр бүл байх гэдэг ямар их үнэ цэнэтэй зүйл юм бэ гэдгийг өдөр ирэх бүр мэдэрч би өөр хүний өмнө буруутай юм шиг, өөрөө 3 хүүхэдтэй байж хүний хүүхдийг өнчрүүлчихсэн юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Мань хүн өөрийгөө хаана ч хэн ч чамаас өөр хүнгүй гэдгийг мэднэ гэсэн хирнээ за тэгвэл одоо 2лаа гэрлэлтээ батлуулъя гэхээр байж бай олигтойхон хуримаа хийнэ гээд байх юм. Тэгэж хэлсээр ч их удлаа. Амаараа бол их л сайхан юм ярина. Би яах ёстой вэ. Та нар минь зөвлөөч. Эсвэл би хэт их яараад байна уу? Хүний сэтгэл гэдэг удах тусмаа эмтрэх юм.