Сайн байна уу. Би хааяа энэ сайтруу орж уншдаг юм. Би 30 нас гарч явна. Ойрд их бухимдалтай байлаа. Сэтгэлээ нээж онгойлгож чадахгүй бачуураад байдаг болчихлоо тэгээд бага ч гэсэн тайвшрах болов уу гэж бодлоо.

Би төрөөд хэдэн сарын нүүр үзэж байгаа л даа. Том охин 9 настай сая хүүтэй болсон. Манай хүн өглөө гараад л бор хоногтоо л ирнэ. Нээх олон юм яриад байхгүй тайван дөлгөөн талын хүн. Бид суугаад 4 жил болж байна. Хүү маань бидний дундаас гарсан гэсэн үг. Охины маань аав манай хүнийг танина манай хүн танихгүй байх эсвэл танидаггүй царай гаргадаг байж ч магад. Хүүгээ гарснаас хойш 2 хүүхдээ ялгаварлаж үзээд байх шиг болчихлоо. Урьд тэгдэггүй л байсан. Би хүүгийнхээ төлөө л энд байгаа хүүгээ том болохоор аваад явнаа гэж тоглоом наргианаар хэлээд л. Би ааштай. Намайг тачигнаад босоод ирэхэд манай хүн дуугардаггүй авахаас тэр нь сайхан би ч тэгсгээд хүн уурлаж уцаарлахгүй байхад /дотроо их ууртай байдаг байх/ тэгсгээд гайгүй болчихно.

Эмэгтэй хүний зан ч юм уу. Ажил байдлынхаа талаар надтай нэг ч үг ярьдаггүй. Саяхан том хэмжээний зээл авсныг нь би мэдсэн. Хэдэн хүн цалинжуулаад үйлдвэр, дэлгүүрээ хөл дээр нь босгох гэж өдөр шөнөгүй зүтгэж байгаа. Чамд хамаагүй би үйлдвэрээ томруулах хэрэгтэй байна л гэсэн. Би гайхсан бас юу ч хэлж чадаагүй. Дараа нь лавлаж асуухаар би гэр бүлийнхээ төлөө энэ бүхнийг хийж байгаа гэсэн. Бас нэг өрөө байр байснаа эгчдээ надад хэлэлгүй шууд оруулчихсан. Чи яагаад ингэж байгаа юм бэ түрээсэлвэл чи бидний амьдралд хэрэгтэй биз дээ овойж оцойтол олоод байгаа юм байхгүй л байна ш дээ гэхээр нээх дуугарахгүй би боож үхэх шахсан. Их юм ярихгүй нээлттэй биш. Эсвэл намайг үл тоодог байх. Энэ муу хүүхэдтэй хүүхэн гэж ч боддог юм уу. Хүү гараад яалт байхгүй болсон ч юм шиг ээ.

Надад хайртай юу гэхээр хайртай гээд байдаг. Би юу ч ойлгохгүй байна. Ингэж удаан амьдарвал би тэсэхгүй байхаа. Олгой хагаравч тогоондоо гэж би их тэвчсэндээ энэ хүний хувьд миний үг үг биш би үнэ цэнэгүй юм шиг ээ. Эсвэл эрчүүд ийм байдаг юм уу.