Бүддийн шашинтнуудын тэргүүн XIV далай лам дэлхийд тогтвортой байдалд хүрэхийн тулд Оросыг Европын холбоонд (ЕХ) нэгдэх хэрэгтэй  хэмээн  үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Европын орнууд түрүүнд  нь бие биетэйгээ байнга байлдаж байсан ч, дэлхийн хоёрдугаар дайны дараа энх амгалан байдал, нийтийн эрх ашигийн төлөөнөө нэгдэхээр шийдвэрлэснийг тэр сануулжээ. 

Урьд нь эвлэршгүй дайсан байсан ч, дараа нь эвссэн Герман, Франц хоёрыг  тэр жишээ болгон дурдсан байна.

“ЕХ ингэж бий болсон юм. Үүний ачаар  ХХ зууны сүүлийн хагасаас өнөөдрийг хүртэл  тус холбоонд оролцогч орнууд бие биетэйгээ  дайтайгүй, өөрсдийн иргэдийн цусыг урсгаагүй юм” гэж бүддийн шашинтнуудын тэргүүн РИА Новости агентлагийн сурвалжлагад  өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. 

Би дайныг эсэргүүцдэг гэж тэр бас мэдэгдээд, Орос улс ЕХ-нд нэгдэх шаардлагатай байж болох юм гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Орос улсыг Европын холбоонд нэгдэх хэрэгтэй хэмээн  би заримдаа хэлдэг” гэж далай лам тэмдэглэжээ. 

Түрүүнд нь далай лам дэлхийн гуравдугаар дайн дэгдээхгүйн тулд эрүүл саруул санаа бодолд тулгуурлахыг бүх улс оронд уриалж байсан юм.

 

С.Инда

http://bataar.mn/