Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 01-нд орон нутгийн замд 02-27 ДУА дугаартай автомашинтай иргэн замын хөдөлгөөний дүрэм ноцтой зөрчиж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ.

Адуу ачиж яваа уг портер маркийн автомашины жолооч иргэн Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эсрэг урсгал руу орж гаран, хөдөлгөөнд хэвийн оролцож буй автомашинуудыг мөргөхийг завдаж буй нь бичигдэн үлдсэн байгаа юм. 

Тус бичлэгийг хийсэн залуус согтуу жолоочийг 20 км орчим хөөж байж зогсоон, түлхүүрийг нь авснаар аюулгүй болгосон байдаг.

Тэдний энэ үйлдлийг Дундговь аймгийн Замын цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээн шалгаж, автомашиныг нь журамлаж, хэргийг шалгаж эхэлжээ.