Жүжигчин Г.Эзэнмөнх одоогоос 10 жилийн өмнө “Nехt студи “9009” нэртэй кинонд тоглож үзэгчдийн танил болж байсан билээ. Үүний дараагаараа  МҮОНТВ-ийн бүтээл “Хувь тавилангийн ээдрээ” хэмээх олон ангит кинонд тоглож өөрийгөө жүжигчин болох ирээдүйтэй гэдгээ батлан харуулсан. Үзэгчдийн хайр, хүндлэлийг хүлээсэн залуу жүжигчин “Гурван найз” дэлгэцийн бүтээлд тоглосноороо илүү олны танил болсон гэдэг. Түүнчлэн “25 дугаар суваг” телевизийн “Дуэт & Дуэль” нэвтрүүлгээр дуулах ур чадвараараа гайхуулаад авсан. Энэ цагаас хойш шаггүй дуучин гэлцэж өөрийн хүрээллийн фэнүүдтэй болоод амжсан гэнэ лээ. Өдгөө "Эмоци" хамтлагт жүжигчнээр ажиллаж яваа Г.Эзэнмөнх гэр бүлтэй болж, хоёр охины аав болсон. Жилийн өмнө бүл нэмсэн айлын бяцхан гүнж нь хэдхэн хоногийн өмнө нэг ой хүрсэн ажээ. Жүжигчин залуу заяаныхаа ханиар Уянга гэдэг бүсгүй сонгосон. Ингээд залуу гэр бүлийн аз жаргалтай мөчийг нь хадгалсан гэрэл зургийг нь хүргэж байна. 

Д.Ана